Мэдээ

Даргын мэндчилгээ

Даргын  мэндчилгээ
Мэдээ
Эрхэм хүндэт үе, үеийн шилдэг тамирчид, дасгалжуулагчид, спортын зүтгэлтнүүд, ахмад тамирчид, салбарын хамт олон, спорт сонирхогч та бүхэндээ Хөх сувд Хөвсгөл нуур, Хорьдол сарьдагийн нуруу Уялган голын хөвөөнд төрсөн гурван аваргаараа алдартай Хоймор нутгийн БТСГазрын хамт олноос халуун мэндчилгээ дэвшүүлье.
Хөвсгөл аймгийн Биеийн тамир, спортын газар нь биеийн тамир, спортыг орон нутагтаа бүх нийтийн хүртээл болгох, олимп, тив, дэлхийд нэр алдраа цуурайтуулсан олон тамирчдыг төрүүлэхэд жинтэй хувь нэмрээ оруулж, иргэдэд бие бялдрын боловсрол олгох үүргээ амжилттай хэрэгжүүлсээр ирлээ.
Бид спортын чиглэлийн ажил, үйлчилгээний чанар, хүртээмжийг иргэдэд ил тод, нээлттэй, түргэн, шуурхай хүргэхээр мэдээллийн цахим хуудсыг бүрдүүлэн ажиллаж байгаа бөгөөд та бүхэн манай хуудсанд зочилсоноор аймгийн хэмжээнд биеийн тамир, спортын чиглэлээр явуулж буй спортын төсөл, хөтөлбөр, холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журмын хэрэгжилт, салбарын болон байгууллагын талаархи мэдээлэл, уралдаан, тэмцээний амжилт, үр дүн, цаг үеийн  мэдээ, мэдээлэлтэй танилцах боломжтой юм.
Цаашид хүн, амд биеийн тамир, спортын үйлчилгээ үзүүлэх төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн түншлэлд суурилсан нээлттэй, уян хатан тогтолцоог бүрдүүлэхэд гадаад, дотоодын байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн байна.
Хөвсгөл аймгийнхаа ард, иргэддээ дасгал, хөдөлгөөнөөр бие, бялдараа хөгжүүлж, эрүүл чийрэг амьдралын хэвшлийг гэр бүлдээ бүрдүүлж, Мөрөн хотынхоо бүтээн байгуулалтад хөдөлмөр, бүтээлээ зориулан ажиллахыг хүсэн ерөөе.
Та бүхнийг спортын цэлмэг хөх тэнгэр ивээж явах болтугай.

Хүндэтгэсэн:
Хөвсгөл аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга
Батчулууны Баярсайхан
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.