2021 оны 4 сарын шуурхай мэдээ
Биеийн тамир спортын газар 4 сард нийт 8 ажил хийж гүйцэтгэсэн байна.
1.Сургалтанд хамрагдсан байдал:
Биеийн тамирын спортын улсын хорооноос 4 сургалт зоохион байгуулагдсан байна.Сургалтанд нийт 60 гаран хүн хамрагдсан байна.
2.Тамирчдыг алдаршуулах:
Биеийн тамир спортоор хичээлэгчдийн группд алдрын буланд тамирчдыг алдаршууллаа.
1.Үндэсний шагайн харваа: Д.Батчулуун
Г.Лхагвасүрэн
2.Марафон: Д.Бадамхатан ОУХМ
Н.Лхагваа нар хамрагдлаа.
3. 2020 онд Олон улс, тив дэлхий, улсын хэмжээнд амжилт гаргасан тамирчдад Аймгийн засаг даргын нэрэмжит мөнгөн шагналд тодорхойлж, тамирчдын төлөөлөлд шагнал гардуулж өгөх ажлыг зохион байгууллаа.
4. Биеийн тамир спортын газрын урд байрлах 3н аваргын хөшөөг өнгөлж цэвэрлэж сэргээх ажлыг зохион байгууллаа.
5.Хөвсгөл аймгийн Мөрөн сумын дугуйн холбоо болон дугуйнд дуртай залуусын 2021 оны нээлтийн жийлтийг зохион байгуулж 3 хэсэг грүпп байгаад байсан залуусыг нэгтгэж улам олон хүсэл сонирхолт залуусыг нэгтгэх ажлыг зохион байгууллаа.
6.Чөлөөт бөхийн дэвжээг будаж сэргээх ажлыг албаны 6 дасгалжуулагч хийж гүйцэтгэлээ.
7. Хөвсгөл аймгийн биеийн тамир спортын газрын нийтийн биеийн тамир чийрэгжүүлэлтийн алба, дасгалжуулалтын алба “Соёмбо” цогцолборт өглөө болгон гүйж, алхаж, дугуйгаар явж байгаа хүмүүсдээ булчин суллах дасгал, халдвар хамгаалалын дэглэм сахиулан ажиллаж байна. 2021.03.14 нд БТСУХ-оос зохион байгуулсан “Эрүүл мэндийн цахим гүйлт-2021”-уралдаан 14 хоногийн хугацаанд зохион байгуулагдаж Хөвсгөлийн гүйгчид-2021 группд маш олон хүн хамрагдаж тэмцээндээ амжилттай оролцсон.Улс орон даяар зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээнээс хойш ард иргэд маань эрүүл мэнддээ анхаарч өглөөдөө гүйж, алхаж,дугуйтай явж байгаа хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн байна.Өдөрт гүйж,алхаж байгаа хүний тоо 500 гаран, дугуйгаар 100 гаран хүн явж байна.
Соёмбо цогцолборт өглөө 07:00 цагаас алхалт,гүйлт хийж ирж байгаа хүмүүсдээ гарын авлага, зөвлөмж халдвар хамгааллын дэглэмийг сахиулан хүн хоорондын зай бариулж бүжгийн аянд чөлөөт дасгал хөдөлгөөнийг хийлгэж хэвшүүлэн ажиллаж байна.
Биеийн тамир спортын газрын ажилчин албан хаагч нар ойр орчмын хогийг цэвэрлэн ЗӨСТ, ХТҮГ-тай хамтран хүүхдийн тоглоом,сандал гэх мэт газруудыг угааж цэвэрлэн ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэн ажиллалаа.Ард иргэддээ цар тахлын үед маскаа зүүж,гараа ариутган,бээлий амсөх, хүн хоорондын зайгаа барьж явахыг анхааруулж,мөн өсвөр насны хүүхдүүд олноороо бөөгнөрч бөмбөгөөр тоглохгүй байхыг анхааруулан санаж зөвөлгөө өгөн ажилалаа.Мөрөн хотод 4 чиглэл /нисэх,урд зүгт Соёмбо толгой,хот гардаг зам, Соёмбо цогцолбор/ ард иргэд маань гүйж, алхаж, дугуйгаар явж байна.
“Соёмбо цогцолбор”-т ЗӨСТ-ээс ариутгал халдваргүйжүүлэлт хийгдэж байна.
“ХӨВСГӨЛ УС СУВАГ” ХХК-наас ариутгал хийгдсэн газрыг цэвэрлэж байна.
8.Covid-19 цар тахлын хүрээнд хийгдсэн ажил:
Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 16 дугаар хуралдааны шийдвэрээр 2021 оны 04 сарын 03-ны өдрийн А/187 дугаар захирамжийн дагуу агентлаг байгууллагуудын эргүүл хяналтын ажлын хуваарийн дагуу хийж гүйцэтгэж байна.
Монгол улсын
спортын хөгжлийн өнөөгийн түвшин ба тулгамдсан асуудлууд сэдэвт уулзалт хэлэлцүүлэгт биеийн тамир спортын газрын дарга, дасгалжуулагч, арга зүйч
нар хамрагдлаа.
Биеийн тамирын улсын хорооноос зохион байгуулсан “Жендерийн тэгш байдлын үзэл баримтлалыг бодлого төлөвлөлт, үйл ажиллагаанд тусгах нь “сургалтад хамрагдаж байна.
Тайлан бичсэн: Г.Баярдэлгэр
Хөвсгөл аймгийн БТСГазрын арга зүйч
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.