Мэдээ

Тайлан

Тайлан
Мэдээ

ХӨВСГӨЛ АЙМГИЙН БИЕИЙН ТАМИР СПОРТЫН ГАЗРЫН

5 ДУГААР САРЫН ШУУРХАЙ МЭДЭЭ

 

     Хөвсгөл аймгийн биеийн тамирын спортын газрын 2021 оны 5 дугаар сард дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

1.    Биеийн тамир спортын улсын хорооноос  дараах сургалтууд явагдсан.

Ø  Биеийн тамир, спортын улсын хорооноос зохион байгуулсан “ Монголын мэргэжлийн дасгалжуулагч нарын холбооны анхдугаар цахим уулзалт” хэлэлцүүлэгт хамрагдлаа.

Ø  Монгол улсын засгийн газрын хэрэг эрхлэх газраас зохион байгуулсан “Үр дүнд суурилсан бодлого, төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээ” сэдэвт цахим сургалтанд Биеийн тамир спортын газрын дарга, арга зүйч, дасгалжуулагч нар хамрагдан амжилттай суралцаж гэрчилгээ авлаа.

 

Ø  Монголын цанын холбооны Тэргүүнийг сонгох  цахим  хуралд                      О.Баатармөнх хамрагдан санал хүсэлтээ хүргүүллээ.

Ø  Аймаг,  Нийслэл,  Дүүргийн, Биеийн тамир спортын байгууллагын мэргэжилтэн, арга зүйч,  Ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын багш нарын дунд” ӨӨРЧЛӨЛТИЙГ ӨӨРӨӨСӨӨ ЭХЭЛЬЕ” сэдэвт онол, дадлага арга зүйн сургалт 2021 оны 05 дугаар сарын 3-8-ны хооронд зохион  байгуулагдан амжилттай суралцаж батламж авлаа.

 

 

 

 

2.    Хөвсгөл аймгийн биеийн тамир спортоор хичээллэгчдийн группд алдрын буланд дараах 3 тамирчдыг алдаршууллаа. Үүнд:

·         Бавуудорж овогтой Баасанхүү.Самбо, жудо бөхийн ОУХМ

·         Тогтбаатар овогтой Отгонжаргал Самбо, чөлөөт бөхийн тамирчин

·         Тогтбаатар овогтой Даваажаргал Самбо бөхийн Спортын мастер

 

 

 

3.    Хөвсгөл аймгийн Биеийн тамир спортын газрын  дарга Б. Баярсайханы санаачилгаар 5 дугаар сарын 3 наас 7 хоног бүрийн  даваа, пүрэв гарагт биеийн тамир спортын онол арга зүйн талаар хичээлд сургалт дасгалжуулалтын албаны ажилчид хамрагдаж байна. “Бие бялдарын 5 чанар” сэдвээр  Э. Мөнхнасан, Г. Чинбат “Тамирчин сонгон шалгаруулах” сэдвээр, Б. Очирбат “ Эмэгтэй тамирчдын эмнэлгийн хяналт” сэдвээр тус тус сургалт  явууллаа.

 

     

 

 

 

4.    Ардын хувсьсгалын 100 жил, Хөвсгөл аймаг байгуулагдсаны 90 жил ойн баяр наадмын үндэсний сурын коммист нарийн бичгийн дарга Г. Чинбат, үндэсний бөхийн коммист О. Баатархүү, Б. Очирбат нар тус тус томилогдон ажиллаж байна

5.    Биеийн тамир спортын газар улс орон даяар мод тарих өдрөөр байгуулгынхаа хашаанд 50 ширхэг голт бор, 40 ширхэг хайлаас тарьж  хуучин шинэс, гацуур,  бургас зэрэг моднуудаа арчлан усалгаа цэвэрлэгээ хийж  Аймгийнхаа 90 жилийн ойн хүрээнд Ногоон Мөрөн хотынхоо өнгө үзэмжинд хувь нэмэр оруулан аймгийн Засаг даргын уриан дор явагдаж буй” Ногоон суварга” аянд нэгдэн ажиллаа.

       

     

 

6.    Биеийн тамир спортын газар болон  Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн газартай  хамтран ”ЭЕРЭГ ХАНДЛАГЫГ ТҮГЭЭЖ ЭРСДЛЭЭС ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ “ арга  хэмжээг 2021 оны 5 сарын 5 наас 7 ны өдрүүдэд  “Соёмбо” цогцолборт  өглөө болгон  идэвхтэй хөдөлгөөн хийж алхаж, гүйж байгаа иргэддээ Биеийн тамир спортын газрын арга зүйч нар заавар зөвлөмж өгч булчин суллах дасгал, хөгжмийн аянд бүжиг заан, гарын авлага тараан ажилласан бол “Хүүхэд, гэр бүл залуучуудын хөгжлийн газар”-ын мэргэжилтнүүд  амны хаалтгүй хүүхэд залуучуудад маск тарааж халдвараас хамгаалах эрсдэлгүй орчинд тоглох хүүхдийн эрхийн талаар зөвлөмж зөвөлгөө өгөн ажиллаа.

          

            

 “Соёмбо” цогцолборт өглөө болгон ирж байгаа ард иргэддээ Биеийн тамир спортын газрын  арга зүйч нар хөгжмийн аян дээр дасгал хөдөлгөөн  заан хамтран хийж байна.

              

 

7.    Спортын төрөл хариуцсан дасгалжуулагч нар 7 хоногт 1-2 удаа онлайн бэлтгэлийг тогтмол орж байна.

                      

 

8.    Мөрөн сумаас 5 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулсан бүх нийтийн хог цэвэрлэгээнд 4 дүгээр багийн арын талыг Биеийн тамир спортын газрын ажилчин албан хаагчид цэвэрлэв.

 

 

 

9.    Биеийн тамир спортын  улсын хорооноос Монгол улсын боловсролын их  сургуультай хамтран төгсөлтийн дараах сургалтад бөхийн дасгалжуулагч

О. Баатархүү  хамрагдаж байна.

 

 

 

 

 

 

10. Биеийн тамир спортын газрын зааланд  2021 оны 05 дугаар сарын 8-наас” Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх  дархлаажуулалтын үйл ажиллагаа одоог хүртэл явагдаж байна.

 

 

 

 

 

 

 

11. Халдвар хамгааллын дэглэмийг баримтлан насанд хүрэгчдийн Үндэсний бөх, Чөлөөт бөх, Пауэрлифтингийн  тамирчдын бэлтгэлийг 5 дугаар сарын 10 наас нэг ээлжинд 10-аас ихгүй хүн жигдрүүлэн ажиллаж байна.

 

12. Биеийн тамир спортын газрын арга зүйч нар өдөр болгон “ Соёмбо” цогцолборт дугуйгаар очин алхаж, гүйж, дугуйгаар явж байгаа хүмүүсдээ халдвар хамгааллын дэглэм, хүн хоорондын зайг бариулан хөгжмийн аян дээр дасгал хөдөлгөөн, бүжиг заан ажиллаж байна. Соёмбо цогцолбор дээр өглөө бүр нийт 18 насны 300 гаруй иргэд, нисэхийн чиглэлд 60 гаруй ,  голын зах-руу 50 гаруй , Хүндэтгэлийн хаалга-руу 40 гаруй, урд Соёмботой уул руу 20 гаруй нийт 500 гаруй иргэд өглөө алхаж дасгал хөдөлгөөн хийж байна.

       

 

 

                          Тайлан бичсэн:                       Г.Баярдэлгэр

                                                                           Хөвсгөл аймгийн БТСГазрын арга зүйч

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.