Мэдээ

2022 оны Хагас жилийн тайлан

2022 оны Хагас жилийн тайлан
Мэдээ

    

ХӨВСГӨЛ АЙМГИЙН БИЕИЙН ТАМИР СПОРТЫН ГАЗРЫН 2022 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАН

Сургалтууд:

Ø  Биеийн тамир спортын улсын хорооноос зохион байгуулагдсан сургалт  2022 оны 1-р сарын 19-ны өдөр зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээнд байгууллагын дарга, биеийн тамирын багш, дасгалжуулагч, арга зүйч нийт 35 хүн хамрагдлаа.

Ø  Монголын үндэсний олимпын хорооноос Олон улсын олимпын хорооны Эв санааны нэгдлийн хөтөлбөрийн хүрээнд спортын удирдах ажилтны сургалт семинарыг тогтмол зохион байгуулдаг. Энэ удаагийн сургалтад Хөвсгөл аймаг дахь олимпын танхим хариуцсан арга зүйч нар буюу биеийн тамирын нийт 30 гаруй багш хамрагдав. Сургалт семинар 02 дугаар сарын 28 наас 03 дугаар сарын 02-ны өдрүүдэд гурван өдрийн турш Мөрөн хотноо үргэлжилсэн бөгөөд олимпын боловсролыг сурагчдад эзэмшүүлэх арга зүй, өсвөрийн тамирчдын бие бялдрын хөгжилт ба бэлтгэлжилтийн онцлог, олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил сэдэвт болзолт уралдааныг зохион байгуулалт, олимпын наадмууд зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцлээ.

 

 

 

АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УРАЛДААН:

Ø  Тэшүүрийн Аймгийн аварга шалгаруулах тэмцээн Ханх суманд 2022 оны 1 сарын 24, 25-нд зохион байгуулагдаж 6 сум сургуулийн 80 гаран тамирчид оролцож багийн дүнгээр Б.Орнобиш дасгалжуулагчтай Улаан-Уул сумын баг тэргүүн байр, Б.Ёондон дасгалжуулагчтай Ханх сум хоёрдугаар байр, Д.Отгонбаяр дасгалжуулагчтай Цагаан-үүр сум гуравдугаар байр эзэллээ. Тус тэмцээнийг ОУХМастер Л.Батцэнгэл багшийн нэрэмжит болгон Ханх сумын засаг даргын тамгын газар, Ханх сумын ЕБСургууль хамтран зохион байгууллаа.

 

 

Ø  2022 оны Мөсний сурын Аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 9 байгууллагын 68 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорисноос багийн дүнгээр Хөвсгөл аймгийн “МӨНГӨН СУМ” баг нэгдүгээр байр, хоёрдугаар байранд Шинэ-Идэр сумын “ИДЭР” баг, гуравдугаар байранд Төмөрбулаг сумын “БУЛАГ”  баг тус тус байр эзэллээ.

 

Ø  Хөвсгөл аймгийн аварга шалгаруулах “100 буудалт даам”-ын тэмцээн 2022 оны 2-р сарын 25-27 өдрүүдэд  зохион байгуулагдан нийт 5 насны ангиллаар 210 гаруй тамирчид оролцлоо.

  

Ø  Хөвсгөл аймгийн Цагаан-Нуур суманд Өсвөрийн цанын аймгийн аварга шалгаруулах тэмцээн болж 5 сумын 60 гаруй тамирчин өрсөлдөж амжилттай болж  өндөрлөлөө.

      

Ø  Хөвсгөл аймгийн Тариалан суманд Үндэсний бөхийн өсвөрийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдан 20 байгууллагын 200 гаруй  тамирчин оролцлоо.

Ø  Хүндийн өргөлтийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй 10, эмэгтэй 7 жингийн ангиллаар 10 байгууллагын 100 гаруй тамирчид оролцож амжилттай болж өндөрлөлөө.

Ø  Монголын Үндэсний VII их наадамд Хөвсгөл аймгаас Мөсөн сурын төрөлд Мөсөн сурын шигшээ тэмцээнээс шалгарсан 10 тамирчин амжилттай оролцлоо.

Ø  Аймгийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн өсвөрийн тэмцээнд 18 байгууллагын 300 гаруй тамирчид  оролцон амжилттай болж өндөрлөлөө.

Ø  Хөвсгөл аймгийн Тариалан суманд анх удаа Тариалан сумын  нэрэмжит өсвөрийн аймгийн аварга шалгаруулах шатрын тэмцээн зохион байгуулагдлаа. Тэмцээнд   13 сум,  төвийн 7 сургуулийн 280 хүүхэд хамрагдлаа.

Ø  Аймгийн аварга шалгаруулах  жүдо бөхийн өсвөр үеийн тэмцээн 2 өдөр үргэлжлэн 3 насны ангиллаар зохион байгуулагдаж нийт 25 байгууллагын 600 гаруй тамирчин оролцлоо.

Ø  Аймгийн аварга шалгаруулах өсвөрийн самбо бөхийн тэмцээн зохион 18 байгууллагын 300 гаруй тамирчин оролцлоо.

 

Ø  Аймгийн аварга шалгаруулах Ширээний теннис-ний тэмцээнд 11 байгууллагын 80 тамирчин оролцлоо. Тэмцээнийг эрэгтэй, эмэгтэй, ганцаарчилсан төрөл, эрэгтэй, эмэгтэй дан хос гэсэн төрлөөр нийт 39 багц медалын төлөө өрсөлдлөө.Тэмцээний үеэр спортын 3-р зэрэг 3, 1-р зэрэг 1 нийт 4 тамирчин болзол ханган  амжилттай тоглолоо.

Ø  2022 оны Насанд хүрэгчдийн Аймгийн аварга шалгаруулах Бадминтоны тэмцээнд 9 байгууллагын 60 гаруй тамирчид хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж шилдэгүүдээ шалгарууллаа.

         1-р байр Өдөн бөмбөг холбоо

          2-р байр Авьяас ЕБС

          3-р байр Баянзүрх сумын ЕБС тус тус орлоо.                                                                                                                   

Ø  ААШ-лах хөнгөн атлетикийн тэмцээн 10-11 нас, 12-13 нас,  14-15 нас, 17-18 нас задгай төрлөөр нийт 18 байгууллагын 300 гаруй хүүхэд оролцлоо.

Ø  ААШ-лах Уулын дугуйн тэмцээнд 7 байгууллагын 50 гаруй тамирчид хурд, хүч, авхаалж самбаагаа сорин уралдлаа. Тэмцээнд 1-р байр  Титэм ЕБС, 2-р байр  Дэлгэр Мөрөн цогцолбор сургууль,  3-р байр Тариалан сум тус тус орлоо.

Ø  Хөвсгөл аймгийн Насанд  хүрэгчдийн ААШ-лах “Зуун буудалт даам”-ны тэмцээн 2022 оны 05 дугаар сарын 28 нд зохион байгуулагдан  эрэгтэй 18, эмэгтэй 16 тамирчин оролцож авхаалж самбаа, ур чадвараа сорин  өрсөлдлөө.

-Хөвсгөл аймгийн Үндэсний сурын баг болон цуваа харвааны аварга шалгаруулах тэмцээн Рашаант суманд 2022 оны 6 дугаар сарын 10-12-ны хооронд амжилттай зохион байгуулагдлаа. Уг тэмцээнд Булган аймаг, Архангайн Жаргалант сум, Хөвсгөл аймгийн 10 гаруй сумдаас нийт 96 харваач хүч чадал, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

       

          

 

Ø  “Мөрөнгийн хавар” Мөрөн сумын бүжгийн аварга шалгаруулах бүжгийн тэмцээн 2022.04.24-ны өдөр 5 насны ангилалд нийт 260 гаруй, бүжгийн урлагт дуртай, сонирхолтой иргэд өрсөлдөж амжилттай болж өндөрлөлөө.

УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УРАЛДААН:

Ø  Монголын бадминтон сонирхогчдын холбооноос жил бүр уламжлан зохион байгуулагддаг “Сокол” компанийн нэрэмжит сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн 2022 оны 2-р сарын 25-27 ны хооронд зохион байгуулагдан нийт 14 аймаг 4 клубын 283 тамирчид оролцсоноос  Хөвсгөл аймгаас 20 тамирчин амжилттай оролцож өндөрлөлөө.

Ø  Хүндийн өргөлтийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд 4-р сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээнд 20 байгууллагын 200 гаруй тамирчид орорлцож хүч чадал, тэсвэр тэвчээр, авхаалж самбаагаа сорин нийт эрэгтэй 12, эмэгтэй 12 тамирчид оролцлоо.

Эрэгтэй багийн дүнгээр  1-р  байр

Эмэгтэй багийн дүнгээр  3-р байр эзэлсэн амжилттай оролцлоо.

 

        

Ø  Монгол Улсын Аварга, Спортын мастер Нямаагийн Төрбат-ын нэрэмжит “Цодгор хүү” шатрын улсын аварга шалгаруулах 30 дахь удаагийн тэмцээнд нийт 21 аймаг 9 дүүргийн 200 гаргуй хүүхэд оролцсон. Уг тэмцээнд Хөвсгөл аймгаас 8 хүүхэд оролцож 2 хүрэл медаль, 1 тусгай байрын шагнал хүртлээ. Тусгай байрын шагналд Монголын хүүхдийн ордны Алдар алтан медалиар шагнагдсан.

Ø  Өсвөрийн шатарчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн 2022 оны 4-р сарын 2-6-ны хооронд Багануур дүүрэгт зохион байгуулагдлаа. Нийт 49 байгууллагын 680 гаруй хүүхэд оролцсон. Тэмцээнд Хөвсгөл аймгаас 28 хүүхэд амжилттай оролцлоо. Тусгай байр 4 хүүхэд хүртлээ.

Ø  Баянхонгор аймагт зохион байгуулагдсан Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах Бадминтоны тэмцээнд 10 аймаг 3 клубын  нийт 364 тамирчин 99 медалын төлөө хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж шилдэгүүдээ тодрууллаа.

Ø  Өсвөрийн залуучуудын улсын аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээн 2022 оны 06 дугаар сарын 21-22 нд Төв аймагт болж өндөрлөлөө. Тэмцээнд Хөвсгөл аймгаас 8 тамирчин амжилттай оролцож хос цуваанд Баяржавхлан, Баярцогт нар 5-р байр эзэллэлээ.

Ø  Үндэсний сурын 2022 оны улсын аварга шалгаруулах тэмцээн Говь-Алтай аймгийн Алтай хотод 06 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд зохион байгуулагдан өндөрлөлөө. Хөвсгөл аймгаас 23 тамирчин амжилттай оролцлоо. Жаргалант сумын харваач Пүрэвдорж, Шинэ-Идэр сумын харъяат Сэнгэбалжир нар Монгол улсын спортын мастерын болзол хангалаа.

 

 

Ø  U17 Чөлөөт бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд нийт 20 тамирчин оролцсоноос 5 хүрэл медаль хүртсэн амжилттай оролцлоо. 

Ø  Мастеруудын Улсын аврага шалгаруулах тэмцээнд 6 тамирчин оролцсноос 1 мөнгөн медаль, 2 хүрэл медаль хүртсэн. 

Ø          Хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах өсвөрийн тэмцээн 2022 оны 5-р сарын 13-14 нд Улаанбаатар хотын Налайх дүүрэгт зохион байгуулагдаж 8 тамирчин оролцсоноос П.Бямба-Очир нь бөөрөнцөг түлхэлтийн төрөлд Улсын аваргын мөнгөн медаль хүртлээ.

Ø         Хүндийн өргөлтийн залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн Хэнтий аймгийн Дадал суманд 2022 оны 05-р сарын 13-14-ны өдрүүдэд  зохион байгуулагдан амжилттай болж өндөрлөлөө. Хөвсгөл аймгаас нийт 8 тамирчин оролцож 10 алт, 8 мөнгөн медалийн болзол хангалаа.

 

Ø  Жүдо бөхийн 2022оны улсын аварга шалгаруулах тэмцээн 2022 оны 5 сарын 4-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдаж,  Хөвсгөл аймгийн баг 49 тамирчин, 6 багшийн хамт оролцож, 2 алт 3 мөнгө 5 хүрэл нийт 10 медаль авч багийн дүнгээр 3р байр эзэлсэн амжилт гаргалаа .Тэмцээнд оролцоход Аймгийн ЗДТГ, БТСГ болон нийт эцэг эхчүүддээ баярлалаа. Дараах тамирчид медальт байранд шалгарлаа.

           1.Н.Баасанжаргал Ирээдүй сургууль, алт /Охидын -63 кг/                                                

           2.Б.Баднаанямбуу Тосонцэнгэл, алт /Хөвгүүдийн +90кг/               

           3.Б.Саруул Улаан-Уул, мөнгө /Охидын 48 кг/                              

           4.О.Тэлмүүн Баянзүрх, мөнгө / Охидын 40 кг/                               

           5 П.Маргад -Эрдэнэ Их-Уул, мөнгө /Охидын 36 кг/                              

           6.н.Бямбабаяр Авъяас сургууль, хүрэл     /Хөвгүүдийн -60 кг/               

           7.Э.Өсөхбаяр Их-Уул, хүрэл /Хөвгүүдийн 66 кг/                                 

           8.Н.Наранпүрэв Төмөрбулаг, хүрэл /Охидын 40 кг/                 

           9.Т.Отгонжаргал Цагааннуур, хүрэл /Охидын 44 кг/                  

            10.Б.Батгэрэл Рэнчинлхүмбэ, хүрэл /Охидын +63 кг/ нар медальт байранд шалгарч багийн 3-р байр эзэлж, хүрэл медаль, цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.

Ø  U15, U20 Чөлөөт бөхийн өсвөр залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн 2022 оны 05 дугаар сарын 25-29-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа. Хөвсгөл аймгаас өсвөрт U15 д нийт 7 тамирчин U20 д 5 тамирчин оролцсон. U15-д 2 алт, 2 мөнгөн медаль, U20-д 1 мөнгөн медаль, 1 5-р байр эзэлсэн амжилттай оролцлоо.

Ø  U17 Чөлөөт бөхийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 20 гаруй тамирчин оролцож 5 хүрэл медаль хүртсэн амжилттай оролцлоо.

 

БҮСИЙН ТЭМЦЭЭН

Ø  Хойд бүсийн аварга шалгаруулах Пауэрлифтинг нээлттэй тэмцээн 2022 оы 3-р сарын 12-13 ны хооронд Хөвсгөл аймгийн Мөрөн хотноо зохион байгуулагдлаа. Нийт 16 багийн 180 гаруй тамирчид оролцлоо.

          

 

ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН

Ø  Бахрайн Улсын нийслэл Манама хотод зохиогдож байгаа U15 Чөлөөт бөхийн Ази тивийн аваргаас 54 кг жинд мөнгөн медаль хүртсэн амжилттай оролцлоо.

Ø  Жон Петерсоны нэрэмжид Олон Улсын тэмцээнээс 60кг жинд Б.Лувсандагва хүрэл медаль, +74 кг жинд Г.Лхагвадорж хүрэл медаль хүртсэн амжилттай оролцлоо.

                  

 

         МБАТС-ын 15-р их наадмын жүдо бөхийн тэмцээн 2022.05-10-12-ны өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдаж, 21 аймаг, 9 дүүргээс шалгарсан 200 гаруй тамирчин 14 жинд барилдсанаас +100 кг-ын жинд ОУХМ А.Давааням алтан медаль, 48 кг-ын жинд ОУХМ Б.Баасанхүү мөнгөн медаль, 57 кг-ын жинд СМ О.Оюунчимэг хүрэл медаль хүртэж, багийнм нийлбэр дүнгээр 2-р байр эзэлж мөнгөн медаль хүртлээ. Тус тэмцээнд Хөвсгөл аймгаас 1 дасгалжуулагч 9 тамирчин оролцлоо.

 

              

2022оны 06 дугаар сарын 24-26-н өдрүүдэд Улаанбаатар хотод Олимпын оноо олгох Улаанбаатар “Grand Slam” тэмцээнд Хөвсгөл аймгаас 48 кг жинд ОУХМ Б.Баасанхүү 57 кг жинд СМ О.Оюунчимэг нар амжилттай оролцлоо.

 

 

         

 

 “Хөх Сувд” 2022 Мөсний баярын тэмцээн уралдаан

Ø  Хөвсгөлийн аймгийн “Хөх сувд 2022” мөсний баярын арга хэмжээнд мөсөн шагай, мөсөн сур, тэшүүрийн тэмцээнүүд болж тэшүүрийн тэмцээнд 5 аймаг болон Хөвсгөл аймгийн 6 сумаас нийт 70 гаруй тамирчид оролцож хурд хүч авхаалж самбаагаа сорин уралдлаа.

Ø  Мөсөн Сурын харвааны тэмцээнд 15 байгууллагын 212 харваач цэц мэргэнээ сорьж 2 өдөр 10 зурхай дээр өглөөн нарнаас оройн наран хүртэл Хөвсгөл далай дээрээ мөсөн сураа харвацгаая тэмцээн наадам сайхан болж өндөрлөө.

       

 

Ø  Монгол улсад шинэ үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн барилдааныг Хөвсгөл аймгийн Иргэдийн Хурал, Хөвсгөл аймгийн Үндэсний Бөхийн холбоотой хамтран зохион байгууллаа. Тус барилдаанд Хөвсгөл аймгийн  Арбулаг сумын харьяат аймгийн арслан Г.Батням түрүүлж, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын харьяат аймгийн заан Г.Батэрдэнэ үзүүрлэлээ.       

 

Ø  17 жарны Сайжруулагч хэмээх Усан бар жилийн сар шинэд зориулсан үндэсний бөхийн барилдааныг ЗДТГазар Үндэсний Бөхийн холбоотой хамтран 2022 оны 1-р дүгээр сарын 28-нд зохион байгуулж Хөвсгөл аймгийн Арбулаг сумын харьяат аймгийн заан Г.Батэрдэнэ түрүүлж, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат аймгийн заан Н.Даваахүрэл үзүүрлэлээ.

Энхүү барилдааны үеэр Үндэсний Бөхийн холбооноос олон жил бөхийн спортод зүтгэл гаргасныг үнэлж Үндэсний Бөхийн “Улсын тайлбарлагч” Н.Бямбасүрэнг Засгийн газрын дээд шагнал “Хөдөлмөрийн хүндэт тэмдэг”-ээр, Хөвсгөл аймгийн БТСГазрын дасгалжуулагч Б.Очирбатийг Үндэсний Бөхийн “Улсын гарын даа” цолоор тус тус шагналаа.

 

 

 

 

 

 

-Нийтийн биеийн тамир чийрэгжүүлэлтийн чиглэлээр  дараах ажлуудыг  зохион байгууллаа.                                                                                                                                       Монгол улсын Ерөнхий сайдын санаачилгаар  “ИЛҮҮДЭЛ ЖИНГҮЙ-ЭРТЭЧ МОНГОЛ” аяны хүрээнд    2022 оны 2-р сарын 16-ны өдрөөс 2022 оны 06-р сарын 1 өдрийг хүртэл зохион байгуулагдана. Аянд  Биеийн тамир спортын газрын спорт заал, Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн заал , Наран Жим фитнесс клуб, 15-р цэцэрлэгийн танхим , 14-р цэцэрлэгийн танхим, “Хөх сувд” цэцэрлэгийн танхим , Рашаант сумын ЕБС-ийн заал , Баян-Зүрх сумын ЕБС, Тариалан сумын соёлын төвийн заал  зэрэг байгууллагуудад өглөөний 6:30, 7:30-ын хооронд идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж байгаа ба цахим хэлбэрээр оролцож байгаа  нийт хүний тоо давхардсан тоогоор 3000 гаруй хүн хамрагдаад байна. Хөвсгөл аймгийн засаг даргын захирамж гарган 21 сум, ЕБС, албан байгууллага аж ахуй нэгж ард иргэдийг олноор хамруулан ажиллахаар төлөвлөгөө гаргаж байна.

 

 

НИЙТИЙН БИЕИЙН ТАМИРЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ НЬ ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

        Монгол улсад Ковид-19 цар тахлын улмаас үүсч буй сорилт бэрхшээлийг даван туулахад хүн амыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх эрүүл амьдрах, зөв дадал хэвшилд сургах дасгал хөдөлгөөнөөр дархлааг дэмжих зорилготой Монгол улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяны хүрээнд “Илүүдэл жингүй- Эрүүл иргэнтэй Хөвсгөл” идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих аяныг зохион байгуулан 2022 оны  4-р сарын 11-ны өдөр  нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа. ” “Илүүдэл жингүй-Эрүүл иргэнтэй Хөвсгөл” болзолт  аяныг жилийн хугацаанд  Аймгийн засаг даргын захирамж гарган ажиллаж байна. Нийтийн биеийн тамирыг эрчимжүүлэх нь зөвлөгөөнд сумдын засаг дарга  24,    сумдын орон тооны болон орон тооны бус арга зүйч 24,  нийгмийн эрүүл мэндийн байгууллагын  чийрэгжилтийн арга зүйч 30,    биеийн тамирын багш 30,  албан байгууллага , аж ахуйн нэгж байгууллагын орон тооны болон орон тооны бус арга зүйч 70 , цэцэрлэгүүдийн биеийн тамирын багш, арга зүйч 39,   ахмад настны чийрэгжилтийн төв 18, спортын холбоод  20   нийт 255 хүн хамрагдлаа. Зөвлөгөөнд  Биеийн тамир спортын Улсын хорооны Биеийн тамирын бодлогын хэлтэсийн дарга О.Баасан, Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх төр засгийн бодлогын талаар, Биеийн тамир спортын Улсын хорооны Бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн С.Мөнх-Эрдэнэ Биеийн тамир спортын бодлого шийдвэрийн талаар, Биеийн тамир спортын улсын хорооны Спортын бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Нямсүрэн  Спортын үр дүнг суурилсан ажил үйлчилгээний Төр, төрийн бус хамтын ажиллагаа, Уламжлалт анагаах ухааны эмч клиникийн профессор П.Эрдэнэ-Очир Үндэсний уламжлалт хоол, идээ ундааны товчлол зэрэг мэдээ мэдээлэл хийлээ. Зөвөлгөөний явцад хамгийн их  яригдсан асуудал нь сумдуудад орон тооны арга зүйчтэй болох асуудлаар ярилцсан. Цагаан нуур сум, Жаргалант сум, Шинэ-Идэр сум,  Бүрэнтогтох сум, Тариалан сум, Их-Уул сум, Цагаан-Үүр сум, Мөрөн сум, Улаан уул сумдууд орон тооны болон орон тооны бус арга зүйчдыг ажиллуулахаар шийдвэр гарсан байна.

     Жилийн аян зарласан хугацаанд ажлын хэсгийн баг сумдуудаар бүсчилэн бүх төрийн албан хаагчдын БЖИ-ыг тодорхойлон 5 сар, 10 сар, 2023 оны 2 сард сүүлийн үзлэгийг хийж жилийн эцэст  болзолт уралдааны төрийн албан хаагчид болон сумдуудын тэргүүн байрны эздийг шалгаруулна. Одоогийн байдлаар Тариалан, Их-Уул, Тосонцэнгэл сумдуудаар арга зүйч Б.Батаа, Г.Баярдэлгэр нар зөвлөн туслахаар   2022 оны 05 дугаар сарын 05-07 ны өдрүүдэд ажиллаад ирсэн. Мөн Ар булаг, Баянзүрх, Улаан-Уул, Ренчинлхүмбэ,Цагаан нуур сумдад арга зүйч Б.Ганчимэг НБХ-ийн Мэргэжилтэн Г.Нарангэрэл, хэмнэл бүжгийн клубын багш Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй баг зөвлөн туслахаар 2022 оны 05 дугаар сарын 10-15 ны хооронд ажилласан байна.

 

 

 

        -Монгол улсын Ерөнхий сайдын санаачилгаар  “ИЛҮҮДЭЛ ЖИНГҮЙ-ЭРТЭЧ МОНГОЛ” аяны хүрээнд    2022 оны 2-р сарын 16-ны өдрөөс 2022 оны 06-р сарын 1 өдрийг хүртэл зохион байгуулагдана. Аймгийн засаг даргын захирамж гаран албан байгууллага аж ахуйн нэгжүүдийг хуваарь гарган ерөнхий боловсролын сургуулиудын  заал болон Биеийн тамир спортын газрын зааланд  өглөө бүр 6:30, 7:30 хооронд дасгал хөдөлгөөн хийгдэж байна.  Аянд  Биеийн тамир спортын газрын спорт заал, Эрдмийн далай цогцолбор сургууль, Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн заал , Гурван-Эрдэнэ сургууль, Авьяас сургууль,  Наран Жим фитнесс клуб, 15-р цэцэрлэгийн танхим , 14-р цэцэрлэгийн танхим, 9-р цэцэрлэг, 2-р цэцэрлэг, 7-р цэцэрлэг, 6-р цэцэрлэг, 13-р цэцэрлэг, 14-р цэцэрлэг,   “Хөх сувд” цэцэрлэгийн танхим , Рашаант сумын ЕБС-ийн заал , Баян-Зүрх сумын ЕБС, Тариалан сумын соёлын төвийн заал, Аймгийн засаг даргын тамгын газар, Мөрөн сумын засаг даргын тамгын газар,  Хөгжимт драммын театр, Цагдаагийн газар, Хилийн цэрэг  0257 анги,  Ирээдүй сургууль, Сод-Эрдэм сургууль, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төв, Статастикийн хэлтэс, УЦОШ-ний төв, Татварын хэлтэс, Нийгмийн датгалын хэлтэс, Галт , Жаргалант , Их Уул , Тосонцэнгэл , Цагааннуур , Бүрэнтогтох , ОБГ, Ренчинлхүмбэ, Арбулаг, Цагаан-Уул,  зэрэг байгууллагуудад өглөөний 6:30, 7:30-ын хооронд идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж байгаа ба цахим хэлбэрээр оролцож байна.  Нийт хүний тоо давхардсан тоогоор 90000 мянга  гаруй хүн хамрагдаад байна.

Тосонцэнгэл сум

-  

Галт сум

 

 

 

 

“Илүүдэл жингүй-Эрүүл иргэнтэй Хөвсгөл” аяны хүрээнд сумдаар ажилласан тайлан

 “ Илүүдэл жингүй-Эртэч монгол ” аяны хүрээнд “Илүүдэл жингүй-Эрүүл иргэнтэй Хөвсгөл” аяныг аймгийн хэмжээнд 2022 оны 03-р сарын 21 наас 2023 оны 3-р сарын 21 ны өдрийг хүртэл зохион байгуулж байна. Энэхүү аяны хүрээнд Хөвсгөл аймгийн сумдаар зөвлөн туслах ажлаар хуваарь гарган үйл ажиллагаа эхлүүлээд явж байна. 2022 оны 05 дугаар сарын 05-07 ны өдрүүдэд  Тариалан, Их-Уул, Тосонцэнгэл, Ар булаг, Цагаанннуур, Ренчинлхүмбэ, Баянзүрх, Улаан-Уул сумуудад ажиллаад ирлээ.  Сумдууд Засаг даргын захирамжаар  ажлын хэсэг байгуулан  үйл ажиллагаагаа зохион байгуулан, хөтөлбөрөө болосруулан ажиллаж эхэлсэн байна. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд сумдууд 7 хоногийн 2 өдрийг хуваарийн дагуу  бүжгийн спортоор хичээллэх өдөр болгон зарласан байна. Мөн түүнчлэн спортын тэмцээнүүдийг төрийн албан хаагчдынхаа дунд зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Хөвсгөл аймгийн Их-Уул сум

 

 

 

 

 

 

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум

Өглөөний  дасгалдаа хамргдаж байна

Тосонцэнгэл сумын төрийн албан хаагчдынхаа  БЖИ-ыг тодорхойлон  Илүүдэл жингүй-Эрүүл төрийн албан хаагчтай болохын төлөө хамтран ажиллаж байна.

Хөвсгөл аймгийн Тариалан сумын ажлын хэсэгтэй “Илүүдэл жингүй-Эрүүл иргэнтэй Хөвсгөл” аяны хүрээнд хийгдэж байгаа ажлын талаар мэдээлэл солилцож байна.

Өглөөний дасгалдаа хамрагдаж байна.

Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд ажлаар

 

Хөвсгөл аймгийн Ар булаг сум

          “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяны хаалтын үйл ажиллагаа 2022 оны 05 сарын 28-ны өдөр хотгойдын Шадарван Чингүйнжавын талбайд өглөөний 06:30 цагт боллоо. Уг хаалтын үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус байгууллагын албан хаагч, иргэд нийлсэн 5000 гаруй хүн цугларч оролцлоо. Энэхүү арга хэмжээ нь 2022.02.16-аас 2022.05.28. өдөр хүртэл 73 өдрийн хичээлийг улс орон даяар цахим хэлбэрээр явуулахад Хөвсгөл аймгийн 24 сумын спортын 38 заал, фитнесс клуб-3, соёлын төв-8, гадаад талбай 67, спорт болон бүжгийн холбоод 18, ахмадын болон чийрэгжүүлэх танхимууд-48, танхимаар болон цахимаар гүйж, алхаж, дугуй унаж, ууланд алхаж идэвхтэй хөдөлгөөн хийсэн иргэд 170.000 гаруй иргэд хамрагдсан байна.

       

“Илүүдэл Жингүй-Эртэч Монгол” аяны шагнал гардуулах үйл ажиллагаа 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Биеийн тамир спортыг газар зохион байгууллаа. Уг арга хэмжээг 05 дугаар сарын 28 ны өдөр зохион байгуулах байсан боловч цаг агаарын хүнд нөхцөлөөс шалтгаалан хойшлогдсон байна. Тус арга хэмжээнд амжилттай оролцсон албан байгуулага аж ахуй нэгж, иргэдийг шагнаж урамшууллаа.

 

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн нээлт “Хөдөлмөрч Хөвсгөлчүүд” төрийн байгууллагын нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулагдлаа. БТСГ “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяны хүрээнд  иргэдэд биеийн жингийн индекс тодорхойлж ажлын байрны дасгал зааж хэвшүүлэн Бадминтоны спорт, дугуй спортоор анхан шатны хичээллэгсдэд зориулсан зөвлөмж өгч, дасгал хөдөлгөөн, эрүүл зөв хооллолтын тухай гарын авлага зөвлөмж тараан ажиллалаа. Нийт 250  гаруй иргэд хамрагдлаа.

        Хөвсгөл аймагт Монголын “Тамирчдын өдөр”-ийг 2022 оны 06 дугаар сарын 26-27 ны өдрүүдэд зохион байгууллалаа. “Монголын Тамирчдын 86 дах өдөр”-ийн хүрээнд тамирчдаа алдаршуулж хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулан. 2022 оны 06 дгаар сарын 26-ны өдөр Биеийн тамир спортын газрын  заал болон 3*3 сагсан бөмбөгийн талбайг  ард иргэддээ үнэ төлбөргүй үйлчилж ажиллалаа. Бадминтоны спортыг суртачлах   өдөрлөг 2022 оны оны 06 дугаар сарын 26 өдрийн 09 цагаас 12:00 цагийн хооронд явагдлаа.

Пауэрлифтингийн спортын олон улсын хэмжээний мастер Ц.Отгондалай Казкастан улсад зохион байгуулагдсан хэвтээ шахалтын мастер 1  ангиллын төрөлд түрүүлж дэлхийн аварга, Г.Шинэбаяр Энэтхэг улсад болсон залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож хүрэл медаль хүртсэн амжилтаар тамирчдын баяраа угтлаа.

Аймгийн ИТХ-ын тогтоолоор батлагдсан Улс, Олон Улс, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилт гаргасан тамирчин багш дасгалжуулагч нарт Аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс  мөнгөн урамшуулал олгодог журмын дагуу амжилт гаргасан тамирчдад 2020 онд 42 сая төгрөг, 2021 онд 45 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олголоо. 

Мөн “Илүүдэл жингүй-Эүүл иргэнтэй Хөвсгөл” аяны хүрээнд Монголын бүжгийн зөвлөл, Нийтийн бүжгийн спортын нэгдсэн холбоотой хамтран Нийтийн цэнгээнт бүжгийн “Зуны аялалтай сургалт”-ыг зохион байгуулж хамтран ажиллалаа.

 

 

 

 

                   

 

 

 

 

 

 

 

 

ОУ-ын “Энхийн гүйлт”-ийн баг   2022 оны 06 дугаар сарын 29 нд Хөвсгөл аймагт 18 хүний бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирлээ. Баг хамт олныг Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, БТСГ, МСЗДТГ, Онцгой байдлын газар, Цагдаагын газрын хамт олон угтан авлаа. Шри Чинмойн Эвийн-Өргөө Энхийн гүйлт 1987 оноос өнөөг хүртэл  35 дах жилдээ дэлхийн 160 гаруй орноор аялан, эв нэгдлийн бэлгэдэл болох галт бамбарыг сая сая хүний гараас гарт, зүрхнээс зүрхэнд хүргэн, эв эе, найрамдал нөхөрлөлийн уриаг түгээж байна. Монгол Улсын Энхийн гүйлтэд 1995 оноос нэгдэн орсон бөгөөд энэ жил Монгол орны 21 аймаг, 108 сумаар нар зөв өртөөлөн энхийн төлөх эгэл олонтой эв санаа зүрх сэтгэлэээрээ нэгдэн гүйх энэхүү гүйлтийн эхний алхаа нь таных байх болно.         

 

      Хөвсгөл аймгийн Дугуйн холбоо нь аялалын бямба гариг клубтэй хамтран “Илүүдэл жингүй-Эрүүл иргэнтэй Хөвсгөл” аяны хүрээнд Даль цэцэглэх цагаар Хаврын баярт зориулсан 230 км аялалыг 15 хүний бүрэлдэхүүнтэй Эрдэнэнбулган суманд бүх арга хэмжээнд амжилттай оролцоод ирлээ. 

 

 

 

 

 

                          Тайлан бичсэн:                       Г.Баярдэлгэр

                                                                       Хөвсгөл аймгийн БТСГазрын арга зүйч

 

 

 

 

      

 

 

 

 

 

 

 

Хавсралт зураг


Хуцаалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.