Мэдээ

ХАНГАЙН БҮСИЙН НӨХӨРСӨГ УУЛЗАЛТ ТЭМЦЭЭНД ХӨВСГӨЛ АЙМАГ ДЭД БАЙРАНД ШАЛГАРЛАА.

ХАНГАЙН БҮСИЙН НӨХӨРСӨГ УУЛЗАЛТ ТЭМЦЭЭНД ХӨВСГӨЛ АЙМАГ ДЭД БАЙРАНД ШАЛГАРЛАА.
Мэдээ
Хангайн бүсийн спортын байгууллагуудын нөхөрсөг тэмцээн Булган аймгийн Булган суманд 2023 оны 11 дүгээр сарын 03-05 өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээний хүрээнд Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооноос спортын салбарын ажилтан, албан хаагч нарт сургалт зохион байгуулж, нээлтийн арга хэмжээнд Биеийн тамир, спортын улсын хорооны Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл, Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн мэргэжилтэн Ж.Баасансүрэн, Х.Батхишиг (Булган), Р.Батболд(Архангай), Т.Гомбо(Баянхонгор), Б.Очирбат (Хөвсгөл), Ө.Жамдүдсансүм (Өвөрхангай), Д.Дэлгэрбаяр (Орхон), Ш.Даваахүү (“Хангарьд”) спорт цогцолбор, Биеийн тамир, спортын газрын дарга, албаны хүмүүс оролцлоо. Мөн Засгийн газрын шагнал “Биеийн тамирын тэргүүний ажилтан” цол тэмдгээр Булган аймгийн Биеийн тамир, спортын газрын Спортын тэмцээн наадам, спортын холбоодын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Түвшинбаяр, Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны “Жуух бичиг”-ээр тус газрын Нягтлан бодогч Н.Болормаа нар шагнагдлаа.
Тус нөхөрсөг тэмцээн нь спортын 5 төрлөөр (Волейбол, Сагсан бөмбөг, Ширээний теннис, Дартс, Олс таталт) Үүнд:
Сагсан бөмбөгийн төрөлд: (Эрэгтэй) I байр Булган аймгийн Биеийн тамир,спортын газар, II байр Хангарьд спорт цогцолбор, III байр Баянхонгор аймгийн Биеийн тамир,спортын газар, (Эмэгтэй) I байр Орхон аймгийн Биеийн тамир, спортын газар, II байр Өвөрхангай аймгийн Биеийн тамир, спортын газар, III байр Хөвсгөл аймгийн Биеийн тамир, спортын газар,
Волейболын төрөлд: (Эрэгтэй) I байр Баянхонгор аймгийн Биеийн тамир, спортын газар, II байр Булган аймгийн Биеийн тамир, спортын газар, III байр Хөвсгөл аймгийн Биеийн тамир, спортын газар, (Эмэгтэй ) I байр Булган аймгийн Биеийн тамир, спортын газар, II байр Орхон аймгийн Биеийн тамир, спортын газар, III байр Хөвсгөл аймгийн Биеийн тамир, спортын газар, Дартс: (Эмэгтэй) I байр Г.Нарантуяа (Булган), II байр Г.Амаржаргал (Архангай), III байр Б.Ганчимэг ( Хөвсгөл ), (Эрэгтэй) I байр Л.Ганболд (Булган), II байр Г.Хүрэлбаатар (Хөвсгөл), III байр Ш.Даваахүү (“Хангарьд” спорт цогцолбор), Ширээний теннис: (Эрэгтэй) I байр Ч.Нямаа (“Хангарьд” спорт цогцолбор), II байр Ө.Алтангэрэл (Архангай), III байр С.Амаржаргал (Хөвсгөл), (Эмэгтэй) I байр Б.Ганчимэг (Хөвсгөл), II байр С.Отгон (Булган), III байр Б.Баярмаа (Өвөрхангай), Олс таталт: I байр Баянхонгор аймгийн Биеийн тамир, спортын газар, II байр Орхон аймгийн Биеийн тамир, спортын газар, III байр Булган аймгийн Биеийн тамир, спортын газар БАГИЙН ДҮНГЭЭР: Тэргүүн байр Х.Батхишиг даргатай Булган аймгийн Биеийн тамир, спортын газар, Дэд байр Б.Очирбат даргатай Хөвсгөл аймгийн Биеийн тамир, спортын газар, Гутгаар байр Т.Гомбо ахлагчтай Баянхонгор аймгийн Биеийн тамир, спортын газрын баг тамирчид тус тус эзэлж, спортын төрөл тус бүрд медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан байна.
“ХАНГАЙН БҮС-2023” спортын байгууллагуудын ажилтан,ажиллагсад та бүхэндээ спортын өндөр амжилт хүсэн ерөөе.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.